
“Киви” хамтлагийнхан ойрдоо шинэ цомгийн ажил гээд завгүй гүйгээд байгаа. Хэдий завгүй ч хамтлагийн Намуунаа, Ука хоёр найз залуугаа солиод амжжээ. Ука урд нь Будка гэх залуутай үерхдэг байсан ч саяхан салж шинэ найз залуутай болсон гэнэ. Түүний шинэ найз залуу гадаадад сурдаг бөгөөд Баатар гэдэг аж. Харин Намуунаагийн хувьд дуучин Д.Болдын дүүтэй үерхэж байсан ч мөн л салж Бямбаа гэх залуутай үерхэж эхэлсэн. Гэвч хосууд саяхан салсан байна. Одоогоор Намуунаа Экс ерөнхий сайд М.Энхсайхны хүү Э.Батзултай үерхэж эхлээд байгаа сурагтай.
С.Сүндэр