Өнөөдрийн байдлаар таван компанийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас цуцаллаа. Үүний дөрөв нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөнөөс болсон байна.
Тухайлбал,
№ | Тусгай зөвшөөр-лийн төрөл, дугаар | Анх олгосон огноо | Аймаг, хот | Сум, дүүрэг | Талбайн нэр | Аж ахуйн нэгжийн нэр |
1 | МҮ-000220 | 1995.09.13 | Улаан баатар | Налайх | Налайх | Нарт хайрхан ХХК |
2 | МҮ-008601 | 2004.10.19 | Өмнөговь | Цогт-Овоо | Хар овоот толгой | Хэнсулконстракшн ХХК |
3 | ХҮ-012867 | 2007.10.23 | Өвөрхангай, Өмнөговь | Богд, Сэврэй | Уул гашуун | Сод газар ХХК |
4 | ХҮ-015230 | 2009.10.28 | Сэлэнгэ | Ерөө | Нийлэх | Сэлэнгэтаванхан ХХК |
Харин хайгуулын ажлын зардал нь Ашигт малтмалын хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан хэмжээнээс бага байгаа тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заалтыг үндэслэн “Блю скай майнинг” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь “Баянзүрх” талбайн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Улсын хэмжээнд одоогийн байдлаар ашигт малтмалын нийт 3100 гаруй лиценз хүчин төгөлдөр үйлчилж буй. Үүний 1293 нь “А” лиценз буюуашиглалтых, 1818 нь “Х” буюу хайгуулых ажээ. Тэгвэл хайгуулын лиценз шинээр олгохыг хориглосон байгаа бөгөөд урьд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусч байгаа ажээ.Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн лицензийн шалгалтыг чангатгаж, хууль зөрчсөн тохиолдолд ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа ажээ.