
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Үдээс хойш ажлын хэсгийн хуралдаантай бөгөөд “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн явц, үйл ажиллагаатай танилцах, Эрдэс, баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаанууд тус тус болно.
Б.Мандах