
“UBS Music Video Awards” наадмын зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жилийн наадам арваннэгдүгээр сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох бөгөөд 14 номинацид шилдгүүдийг тодруулах юм. Эдгээр төрөлд нийт 80 гаруй уран бүтээл сойж буй гэнэ. “UBS Music Video Awards”-ыг UBS телевизээр шууд дамжуулан үзүүлэх ба наадмын ялагчид камерын хэлбэр бүхий цом гардуулж, дуучин Бейонсегийн тоглолтыг VIP суудлаас үзэх эрхээр шагнах юм байна.
Энэ жилийн наадмын хөтлөгчдийн тухайд Э.Гантулга, П.Одгэрэл, Б.Хулан, Ч.Ундрал, Б.Амархүү нар ажиллах гэнэ.
Э.ТЭКҮ