Дэлхийн банкны суурин төлөөлөгч бараалхав

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны суурин төлөөлөгч бараалхав

УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геверсийг өнөөдөр /2013.11.25/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, мөнгөний бодлого болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, байдлын талаар холбогдох мэдээллийг цуглуулж, судалгаа хийсний үндсэн дээр эдийн засгийн тойм мэдээг боловсруулсанаа Их Хурлын даргад танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж