“Алтан гранпри”-гаас гурван медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

“Алтан гранпри”-гаас гурван медаль хүртэв

Азербайжан улсын Баку хотноо болсон чөлөөт бөхийн “Алтан гранпри” олон улсын уламжлалт тэмцээнээс манай эмэгтэй тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. ҮI дахь удаагийн энэхүү олон улсын тэмцээнд 32 орны гурван зуу гаруй шилдэг бөхчүүд барилдлаа. Дэвжээнд Монголын есөн бөх зодоглосноос 51 кг-д ОУХМ Э.Сумьяа, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа нар мөнгө, 72 кг-д Б.Одончимэг хүрэл медаль хүртлээ.

Японы алдарт бөх Каоро Ичо тэмцээнд оролцоогүй учир Гавьяат тамирчин
С.Батцэцэгыг жиндээ түрүүлнэ гэж дасгалжуулагчид нь найдаж байсан ч С.Батцэцэг Японы залуу бөх Р.Ватарид ялагдаж медальгүй хоцров. Мөн 67 кг-ын жинд жин өгсөн өрсөлдсөн АНУ-ын бөх Е.Пирожковад Гавьяат тамирчин О.Насанбурмаа дийлдэж, энэ удаагийн тэмцээнээс медальгүй үлдлээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж