Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 16

Гуравдугаар сарын 16-ны баяр

ӨАБНУ-ын залуучуудын өдөр

Энэ тэмдэглэлт баярыг Йоханнесбургийн харуудын Соуэто дүүргийн сургуулиадад англи хэлийг африк хэлээр сольсноос болж залуусын гаргасан бослогод зориулан бий болгожээ. Сургуулийн байр сууц муу, багш нарын бэлтгэл тааруу, хар цагаанаар нь тусгаарлан сургаж байсан зэрэг нь 1975 онд зэвсэгт бослого гаргахад хүргэсэн байна. Цагдаа нартай мөргөлдөөн гаргах үеэр 700 хүн алагдсан байв. Энэ өдрийг ажлын бус өдөр болгон жил бүр тэмдэглэдэг болжээ.

Дуань-у-це

Дуань-у це буюу Луут завийн өдөр нь Хятадын уламжлалт гурван том баярын нэг юм. Мөн энэ өдрийг хос тавын байяр буюу Яруу найрагчийн өдөр Дуань-ян гэж нэрлэдэг. Дорнын хуанлийн тав дахь сарын 5-ны өдөр тэмдэглэдэг.
Эртний Хятадын яруу найрагч Цюй Юанийн дурсгалд зориулан энэ баярыг гаргаж ирсэн гэдэг. Цюй Юань Дайтаж буй хаант улсуудын эриний (МЭӨ V-III зуун.) Чу улсад амьдарч байжээ.  Яруу найраг Чу улсын хаанд улс төрийн уруудалт болон авлигын эсрэг тэмцэж шинэчлэл хийх шаардлагатай гэж олон удаа хандаж байсан гэнэ. Харин хаан санаа муутнуудын матаасаар Цюй Юанийг нийслэлээс хөөжээ. МЭӨ 278 онд Цинь улсын цэргүүд Чугийн нийслэлийг эзэлсэн байна. Энэ гутамшгийг тэсч чадаагүй яруу найрагч тав дахь сарын 5-ны өдөр голд унан амиа егүүтгэжээ.

Цунцы-баярын уламжлалт хоол

Жил бүр яруу найрагчийг дурсаж хүмүүс голоор Луут завиар уралдан тэмдэглэх болсон ба энэ үеэр хулсны голд хийсэн цагаан будаагаар голд тахил өргөдөг гэнэ.  Домгоор яруу найрагч хүмүүстэй голын эрэгт тааралдаад “та нарын надад өгдөг цагаан будааг луу идчихээд байх юм. Тиймээс та нар цагаан будаагаа нишингийн навчинд боож өнгийн утсаар боо. Луу тэр хоёроос айдаг” гэж хэлсэн гэдэг.  Тэгээд энэ баярын уламжлалт хоол цунцы гарч иржээ. Өдгөө энэ баяр нь улсын баяр болсон ба гурав хоног үргэлжилдэг.

Өдрийн ишлэл

“Та нар Разиныг алсан гэж бодож байна уу? Миний үхлийн өшөөг авах өөр олон Разин бий”
(Степан Разины цаазлуулахын өмнө 1671 оны зургадугаар сарын 16-нд хэлсэн үг)
Казакуутын бослогын удирдагч Разин мөчлөн цаазлагдах цаазыг эр зоригтойгоор хүлээн авсан гэдэг. Түүний бага дүү Фрол ахыгаа өршөөхийг хүсэн хариуд нь Степаны архив ба гадаад, дотоодын төрийн зүтгэлтнүүдтэй харилцаж байсан захидлуудыг хаана нуусныг хэлж өгнө гэж алуурчдад хэлэхэд нь ах нь “Нохой минь, дуугаа тат” гэжээ. Тэр нь түүний сүүлчийн үг байсан байх.

Үйл явдал

1903 он: Америкийн залуу инженер Генри Форд санхүүчдийн дэмжлэгийг аваад “Форд мотор компани” гэх өөрийн компанийг байгуулжээ. Эхлээд компани хоёр, дөрөв, хожим зургаан цилиндрийн хөдөлгүүртэй «А», «В», «С», «F», «К», «N», «R» гэсэн долоон загварын машиныг бүтээсэн байна.Тэрээр 1908 онд “Т” загварын машинаа нийтэд зориулан үйлдвэрлэж эхлэхэд үнэ нь 825 ам.доллар байв. Уг машины үнэ 1913 онд 375 ам.доллар хүртэл буусан байлаа.

1903 он: Хойт Каролина мужийн залуу эм найруулагч Калеб Брэдхем хийжүүлсэн ус, сахар, ваниль, ховор тоснууд болон колын самар зэргийн хольцоор  шингэн эм бүтээж хоолны шингэцэд хэрэглэж байв. Дараа нь эмийн сангууд түүнийг хоолны шингэцэд сайн хүч тамирын ундаа гэж рекламдах болсон байна. Үүнээс таван жилийн дараа Брэдхем түүндээ “Пепси-Кола” гэсэн нэр өгсөн байв. Ингээд 107 жилийн өмнө түүнийг худалдааны тэмдэг болгон бүртгүүлжээ. Тэрээр 1902 онд “Пепси-Кола” компанийг байгуулсан байлаа.  Дайны дараа сахар ховордсноос 1923 онд компани дампуурч Брэдхем шүүх дээр өөрийн ундааны жорыг нээжээ. Найман жилийн дараа компани дахин дампуурсан байсан ч Их депрессийн хямралаар компани зах зээлд амжилттай довтолгоо хийн сэргэжээ. Пепсийг 12 унцийн шилэнд савлан таван центээр зарж байлаа. Түүний гол өрсөлдөгч нь болох “Коко-Кола” зургаан унцийн хэмжээтэй, ундаагаа бас л таван центээр зарж байснаас өрсөлдөөнд хоцорсон байв.

1963 он: Дэлхийн анхны эмэгтэй сансарын нисгэгч Валентина Терешкова сансрын “Восток-6” хөлгөөр сансарт нисэв. Нислэгийн үеэр бөөлжис нь дотор нь муухайрч, бие нь тавгүй байсан ч Терешкова дэлхийг 48 удаа тойрон нисчээ. Түүний дараа 19 жилийн хойно хоёр дахь эмэгтэй хүн сансарт нисч байв.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж