
Дээрх хөтөлбөр нь монгол хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирч байгаа эсэхийг туршиж, амжилттай дүн гарвал нийт сургуулиудад хэрэгжүүлэх юм байна. Тиймээс туршилтад хяналт үнэлгээ хийх арга зүйн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зохион байгуулж эхэлсэн байна. Сургалтад одоогоор 100 орчим багш, арга зүйчид хамрагдаж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургуулиудад үнэлгээ хийнэ гэж тус инстиутын “Хэл нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт”-ын албаны дарга Ш.Оюунцэцэг хэллээ.
Г.НAPAH