Синабунг галт уулын идэвхжил аюултай байна

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Синабунг галт уулын идэвхжил аюултай байна

Индонезийн Хойд Суматра аралд орших Синабунг галт уул идэвхжиж, орчин тойрондоо үнс нурам, хад чулуу шидэлж эхэлжээ. Индонезийн албаныхны зүгээс галт уулын гамшгаас сэргийлэх үүднээс иргэдэд анхааруулах аюулгүйн төвшинг нэмэгдүүлж, уулын хормойд таван км-ээс дотогш нэвтрэхийг хориглосон байна. Түүнчлэн галт уулын гамшгийн бүсээс 15 мянга гаруй оршин суугчдыг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авчээ. Мөн нисэх онгоцны компаниудад галт уулын бүсийн ойролцоо нислэг үйлдэхгүй байхыг анхааруулсан байна. Одоогоор галт уулын идэвхжилтэй холбоотой золгүй явдал бүртгэгдээгүй байгаа аж.

Синабунг галт уул өмнө нь 2010 онд идэвхжиж, 30 мянган хүн амь үрэгдэж, олон зуун хүн орох оронгүй болсон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж