Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Лэди Гага юу, Кеша юу?

Гаж хувцаслалттай, хачин байдлаар биеэ авч явдаг ч хит уран бүтээл арвинтай дуучин Лэди Гагаг ихэр эсэх талаар дам яриа гарчээ.

Учир юу гэвээс өчигдөр /ХI.24/ АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон “AMA” хөгжмийн наадам дээр Лэди Гагатай тун төстэй нэгэн улаан хивсний ёслолд хүрч ирсэн аж. Зэрвэс харвал Лэди Гагаг байна гэж андуурмаар “ихэр” нь үнэндээ дуучин Кеша байсан байна.

Үсээ хоёр хуваан цэнхэр, ягаан туяатай цайвар болгож, газар шүргэм урт авангард даашинзаар гангарсан Кеша нээрээ л Лэди Гагатай төстэй ч юм шиг.

Гэхдээ Кеша “AMA” хөгжмийн наадмын тайзан дээр өөрийн хит дуунуудаараа үзэгчдийг доргиосон байна.

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж