
Энэхүү мэдээллийг нь тодруулбал, тэрээр “Ерөнхий сайд оюутнуудаас 70 мянган төгрөгөө шаардсан 70 мессеж аваад шоконд орсон гэсэн. Тэгвэл би 7000 мессеж явуулах хөдөлгөөн өрнүүлэх болно. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 122 тоот тогтоолоо хүчингүй болгохыг, Засгийн газрын ордны хажууд байгаа газрыг эмнэлэг болгохын төлөө энэ уриалгыг гаргаж байна” гэсэн юм.
Ямартаа ч О.Баасанхүү “мессеж хөдөлгөөн” явуулахаа ийнхүү зарлав. Харин хэлсэндээ хүрч чадах эсэхийг нь харах л үлдэх шив.
Б.ШАРХҮҮ