Байгаль хамгаалахад хамтран оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалахад хамтран оролцоно

Байгаль хамгаалах нөхөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагч, орчны бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймагт боллоо.

Өмнө жилүүдэд манай улсын хэмжээнд Байгаль орчны тухай 18 хууль мөрдөгдөж байсныг өөрчлөн давхардсан зүйл заалтуудыг нэгтгэн 12 хууль болгосон. Эдгээр хуулийг өнгөрсөн оноос эхлэн дагаж мөрдөж байгаа юм. Байгаль орчны тухай хуулинд  байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээж, зүй зохистой ашиглахад хамтын менежмент буюу хамтын оролцоо чухал гэдгийг онцолж байна. Үүнд хамгийн гол нь байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөлүүдийг тусгасан байдаг байна. Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл доор Даланзадгад суманд зохиогдсон энэхүү сургалтанд 52 нөхөрлөл, 42 байгаль хамгаалагч, орчны бүсийн зөвлөлийн 15 төлөөлөл оролцсон байна.     

Салбар яамнаас байгаль орчныг хамгаалах, уул уурхайн үйл ажиллагаа явуулахад байгальд хаягдалгүй бөгөөд оролцогч талын хэрэгцээг хангасан байх бодлого баримталж байгаа гэдгийг хэлж байна. Зөвлөгөөнөөр байгаль хамгаалагчид, нөхөрлөлүүд, орчны бүсийн зөвлөлийнхөн энэ салбарт тулгамдаж байгаа асуудлуудаа хөндөн ярилцсан байна. Уул уурхай хамгийн их хөгжиж байгаа манай аймагт байгаль хамгаалах нөхөрлөл, байгаль хамгаалагчдын үүрэг оролцоо чухал гэдгийг энэ зөвлөгөөнөөр онцолж байсан. Хамгийн гол нь байгаль орчныг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн талаар мэдлэг мэдээлэл дутмаг байгааг анхаарах ёстой гэлээ. Мөн иргэд, олон нийтийн оролцоо чухал байгааг цаашид анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.     

С.НОМИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж