
Монголын Залуучуудын холбооны хувьд удирдлага зохион байгуулалтын өөрчлөлт орсонтой холбогдуулан орон нутаг дахь салбар зөвлөл, анхан шатны нэгжүүдийн үйл ажиллагааг шинэчлэх, сайжруулах зорилгоор энэхүү чуулганы зохион байгуулсан байна. Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл доор зохиогдсон энэхүү чуулганд сум бүрийн төлөөллөөс бүрдсэн 130 гаруй залуучууд хамрагджээ.
Чуулганаар Өмнөговь аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр Алтансүхийг сонгож, тэргүүлэгч 17 гишүүнийг сонгосон байна.
С.НОМИН