Гэтэл Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг УИХ дахь намын бүлгүүд дээр хэлэлцсэний дараа Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт ажлын хэсэг гаргасан болохоор асуудлыг хэлэлцэхээ хойшлуулахаар болсон юм.
Мөн Оюутолгойн орд газрын ашиглах гэрээтэй холбоотойгоор Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын Хороонд ажлын хэсгээс мэдээлэл хийгээгүй учир долоо хоног хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг Засгийн газраас гаргасаны дагуу бас хойшлуулах болсон.
Үдээс өмнөх хуралдаан Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зөв гэж байнгын хорооны гишүүд үзэж дэмжсэн. Дээрхи тогтоолын төслийн талаар ажлын хэсгийн гишүүн Р.Буд байнгын хорооны хуралд танилцуулсан юм. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж тогтоолын төсөлд нийтдээ 24 зүйл заалт нэмж тусгах хэрэгтэй гэж үзсэн.
УИХ-ын Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дэлхийн бусад оронд өндөр технологийг яаж хөгжүүлж байгаа туршлагыг ажиглаж байхад, шинжлэх ухааны салбарынхны томоохон баг, лаборатори, туршилтын байгууламжууд ажилладаг талаар хэлж байсан юм. Харин Монгол Улсад дэлхийн бусад орнуудтай өрсөлдөх чадвартай боловсон хүчний болон техник технологи ямархуу төвшинд байгаа. Дэлхийн хэмжээнд гарсан шинэ дэвшлүүдийг оруулж ирэх, хэрэгжүүлэхдээ туршилтанд орсон багагүй зардал мөнгөөр бүтсэн технологи дээр илүү анхаараад байдаг тал ажиглагддаг. Өндөр технологийг аль салбарт, ямар хэмжээнд аль улс оронтой, юун дээр өрсөлдөх чадвар байгаа бол гэдгийг тодруулж байсан.
Энэ асуудалд УИХ-ын гишүүн Р.Буд энэ тогтоолын төслийг баталчихвал Иновацийн тухай хууль гарах болно. Тэгхээр тогтоолын төслийн боловсруулсан ажлын хэсэгт шинжлэх ухааны салбарынхан ч орсон томоохон цар хүрээтэй ажил болж чадсан талаар хэлсэн юм. Дэлхийн түвшинд оюуны нөөц, лабораторийн түвшинд өрсөлдөхүйц бүтээгдхүүн гаргана гэхэд бага зэрэг хүндрэл байгаа. Гэхдээ Оюуны өмчийн газрын холбогдох албаны улсуудтай уулзаж асуухад ардын, уламжлалт эмийн чиглэлээр анагаах увдисаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний эм гаргаж авах боломж байгаа гэж хэлсэн аж. Энэ нь ургамлын гаралтай эмийн бүтээгдхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой гэнэ. Мөн хөдөө аж ахуйн чанатай бүтээгдхүүнийг ч дэлхийн зах зээлд гаргах боломжтой гэж байсан юм.
Энэ асуудлын гол санаа нь манай эрдэмтэн мэргэдийн олон жилийн судалгаанд тулгуурлан боловсруулж гаргаж ирсэн бүтээгдхүүнийг дотооддоо борлуулах, яваандаа дэлхийн зах зээлд гаргах зорилготой байгаа гэж Р.Буд гишүүн дурдсан юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхдээ татвар болон мөнгөний бодлогоор дэмжиж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд эхний ээлжинд анхаарч ажиллах. Мөн гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургах, бүтээгдхүүн үйлдвэрлэхийг дэмжих гэх мэт зүйлийг тусгаж өгсөн байна.
Уг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл нь гэвэл гадаад үг хэллэг олон орсон болхоор заримыг нь эх хэлээрээ хөрвүүлэн хэрэглэх хэрэгтэй гэж ажлын хэсэгт ажилласан Р.Буд гишүүн хэлсэн. Байнгын хороо үдээс өмнөх хуралдаанаараа эдгээр асуудлаар хуралдаад завсарлага авсан. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой байсан ч ажлын хэсэг үргэлжлүүлэн хуралдах санал гаргалаа.