Николай Валуев Виталий Кличкотой 2,5 сая ам.долларын төлөө тулалдахад бэлэн гэдгээ хэлжээ. Тэрбээр "Тиймээ би Виталийтай тулалдахыг хүсч байна. Бидний энэ тулаан бокс сонирхогчдын хэдэн жилийн турш хүлээж байсан сонирхолтой тулаан болно. Өчигдөр шөнө би Дон Кингтэй утсаар ярьсан. Кличкогийн тал бидэнд 2,5 сая ам.доллар санал болгосон. Бид энэ саналыг хүлээж авлаа. Гэхдээ бид үүний хариуд Америк болон Орост зурагтаар нэвтрүүлэх эрхийг авахыг хүсч байна" гэж ярьжээ.
Л.Золбаяр
Л.Золбаяр