
Монголын төрийн өмчит “Цахилгаан холбоо компани” 109 гэсэн үнэгүй лавлах утас ажиллуулдаг байсан. Тэгвэл тус компани 109 дугаарын утсыг бүрмөсөн хааж, 1109 гэсэн дөрвөн оронтой төлбөртэй утсыг ажлуулах болжээ. Уг төлбөртэй утасны нэг минутыг 250 төгрөгөөр тооцож байгаа юм байна. Үүнийг тус компанийнхан Харилцаа холбооны зохицуулах газраас өгсөн үүргийн дагуу хийсэн шинэчлэл хэмээн тайлбарлаж байгаа юм. Цахилгаан холбооны салбарт монополь эрхтэй тус байгууллага дөрвөн оронтой тоо бүхий төлбөртэй утас ажиллуулах болсныг ШӨХТГ мэдсэн болов уу. Энэ шинэчлэл Өрсөлдөөний тухай хуультай хэр нийцэж байгаа бол.
Н.ГЭГ