Аймгийн удирдлагууд шууд нэвтрүүлэгт оролцов

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Аймгийн удирдлагууд шууд нэвтрүүлэгт оролцов

Телевизийн шууд нэвтрүүлгээр дамжуулан иргэдийн саналыг авлаа

Архангай аймгийн удирдлагууд 2014 оны бүтээн байгуулалтанд иргэдийн саналыг авах зорилгоор 11 сарын 24-ний өдөр орон нутгийн АВ телевизийн шууд нэвтрүүлэгт орлоо.

Шууд нэвтрүүлэг нэг цаг 45 минут үргэлжилсэн бөгөөд аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ 2013 оны бүтээн байгуулалтын явц гүйцэтгэл, тайланг танилцуулж, ХБХ-ийн дарга Д. Оюунчимэг энэ сарын 21-нд иргэдийн дунд хийсэн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг танилцуулж дууссаны дараа телевиз үзэгчид шууд утсаар нэвтрүүлэгтэй холбогдон саналаа илэрхийлсэн юм. Шууд нэвтрүүлгийн үеэр нийт 61 иргэн холбогдож асуулт саналаа тавьсан байна.

Иргэдийн зүгээс ирсэн саналын дийлэнх хувийг гэр хорооллын гэрэлтүүлэг нэмж тавих, тавьсан гэрэлтүүлэг нь тогтмол асч байх, утаа, агаарын бохирдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх, байр орон сууцны дулааны асуудлыг шийдэх зэрэг саналууд давамгайлж байлаа.

Энэ сарын 21-нд яг энэ сэдвээр иргэдийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан аймгийн удирдлагууд ийнхүү тв хэлэлцүүлэг явуулж иргэдээс дахин санал авснаар иргэдийнхээ тэгш оролцоог хангах, тэдний саналыг бүтээн байгуулалт, хөгжилд нэмэх Засгийн газрын бодлогыг давхар гүйцэтгэж байгаа юм.

Ямартай ч анх удаа "том" бүрэлдэхүүнтэй өрнөсөн тв хэлэлцүүлэгт иргэд ч идэвхи, санаачлагатай байж тасралтгүй холбогдож саналаа хэлсээр байсан юм гэж Булган аймгаас мэдээлэв.

Эх сурвалж: Мэдээ Архангай
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж