Чарли Шин филиппинчүүдэд гар сунгав

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Чарли Шин филиппинчүүдэд гар сунгав

Зовж зүдэрсэн хүмүүст мөнгө харамладаггүйгээрээ алдартай Чарли Шин Хайян далайн хар шуурганы гамшигт өртсөн филиппинчүүдэд өгөөмөр гараа сунгажээ. Тэрээр Хайяны гамшигт өртөгсдөд туслахаар ажиллаж буй “PREDA” сангаар дамжуулан 25 мянган ам.долларыг халааснаасаа гаргасан байна. “TMZ”-д мэдээлснээр Чарли Шиний хандивласан мөнгөөр буяны сан гэр орноо байгалийн гамшигт алдсан хүмүүст хорогдох байр, хоол ундны тусламж үзүүлэх гэнэ.

Олон улсын албаныхны мэдээлснээр одоогийн байдлаар Хайяны уршгаар амь үрэгдэгдсдийн тоо 5235-т хүрээд байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж