Парис Хилтон порно сайттай шүүхдэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Парис Хилтон порно сайттай шүүхдэлцэнэ

Асар их өв хөрөнгө өвлөсөн азтай бүсгүй Парис Хилтон Словенийн нэгэн порно сайттай шүүхдэлцэхээр болж шуугиан тарьжээ. Өдгөө 32 настай Парис Хилтон  нэрд гарахаасаа өмнө бүтээсэн “1 Night In Paris” нэртэй порно видеог өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр худалдсан “ParisHiltonPornVideos.com” сайтын эсрэг Дэлхийн оюуны өмчийн байгууллагад хандаж, арбитрын шүүхэд гомдол гаргасан байна.

Тэрээр энэхүү порно сайтыг хаалгаж, өөрийнхөө нэрийг домэйн нэрээс нь арилгахыг хүсч байгаа аж. 

Парис Хилтон 2001 онд экс найз залуу Рик Саломонтойгоо хамт “1 Night In Paris” порно видеонд тоглосон аж. Хожим нь энэ видео бичлэгийн эрхийг “Vivid Entertainment” худалдаж авсан бөгөөд албан ёсны сайт дээр нь байдаг байна.

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж