“Сансар Хүнсний Худалдааны Сүлжээ” САНСАР МАРТ шинэ салбараа нээлээ.
Монголын томоохон группын нэг “Алтан Жолоо Групп”-н охин компани “Сансар Хүнсний Худалдааны Сүлжээ”-ны хамт олон 11 сарын 24 буюу ням гаригт Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороололд САНСАР МАРТ шинэ салбараа нээлээ.
Нээлтийн өдөр маш олон хүн цуглан таатай хүлээн авч байсан нь тус хамт олны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнгээс гадна хэрэглэгчдийн хүсч байсан хүлээлтэнд бүрэн нийцсэн худалдааны төв нээгдсэнтэй холбоотой. Үндэсний хэмээх тодотголтой “Алтан Жолоо Групп”-н зүгээс нээлтийн арга хэмжээг Монгол түмний бахархал “Морин хуур”-р эхэлж “Уртын дуу”-р үргэлжлүүлсэн нь хуран цугларсан олны сэтгэлийг ихэд хөдөлгөж бахархах сэтгэл төрүүлж байлаа. Мөн нээлтийн өдрөө хүрэлцэн ирсэн худалдан авагчдад “Сансар Хүнсний Худалдааны Сүлжээ”-ны хөнгөлөлтийн карт бэлгэнд өгөхөөс гадна, азын худалдаа явуулж үйлчлүүлэгчдийн авсан барааг үнэгүй олгохоос гадна амталгаат худалдаа, нээлтийн хямдрал зэрэг худалдан авагчдад зориулсан бэлгүүдийг нэлээдгүй барьсан нь хэрэглэгчдийн сэтгэлд ихэд нийцсэн.
Нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн иргэдээс сэтгэгдлийг нь асуухад “Дэлгүүрийн дотор зохион байгуулалт, тохижилт үзэхээр сайхан, барааны нэр төрөл, үйлчилгээ маш сайн байна гэх магтаал сайшаалын үгс зонхилж байв.
Тус худалдааны төв нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн дэвшилтэт техник технологоор тоноглогдсон бөгөөд хэрэглэгчдийн тав тухтай үйлчлүүлэх орчин, хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүйн баталгаа зэрэгт маш сайн анхаарсан төв юм.