УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанаар ямартай ч энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын асуудлыг авч хэлэлцэхгүй нь.
УИХ-ын даргын зөвлөл УИХ-ын долоо хоногийн хэлэлцэх асуудлыг жагсаалтыг баталдаг бөгөөд өргөдлөө өгөөд 14 хоногийг үдээд буй Р.Амаржаргал гишүүний асуудлыг мөн л хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна.
Өргөдөл өгснөөсөө хойш ам нээгээгүй Р.Амаржаргал өөрийнх нь хүсэлтийг хүлээн авч, хэлэлцэх чадваргүй УИХ хэмээн дуугарсан ч намынхан нь ч, ангийн нөхөд нь ч түүнийг явуулах сонирхолгүй буйгаа ам нээсэн. Энэ долоо хоногт Р.Амаржаргалын асуудлыг хэлэлцэнэ гэсэн олны таамаг худал боллоо. Чухам УИХ Р.Амаржаргалыг авч үлдэх үү, эсвэл явуулах уу гэдэг асуулт хэвээр үлдлээ.
Ш.ОЧ