Эрэгтэйчүүдийн чуулган хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Эрэгтэйчүүдийн чуулган хуралдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээлд, ХАХНХЯ, Жендерийн үндэсний хороотой хамтран зохион байгуулж буй "Нийгмийн хөгжил"-Эрэгтэйчүүдийн оролцоо" үндэсний чуулган Төрийн ордны Их танхимд хуралдаж байна. Уг чуулганд оролцогчдоос “эрэгтэйчүүдийн хөтөлбөр гаргах байх” гэсэн хүлээлттэй байгаагаа онцолж байсан бөгөөд эрэгтэйчүүдийн хөгжил, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад гэр бүл дэх эрэгтэйчүүдийн оролцоо, боловсрол хөгжлийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал нийгмийн хамгаалал зэрэг асуудлыг хөндөж санал дүгнэлт боловсруулах аж.

Уг чуулганд яамд, агентлагийн төлөөлөл болон жендэрийн эрх тэгш байдлыг хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж