МАХН-ын Бага чуулган үргэлжилж байна. Тус хуралдаанд 150 орчим гишүүн оролцож, байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцэж байна гэх мэдээллийг тус намаас өглөө.
Харин 40 гаруй гишүүн Бага чуулганаас хасагдсан гэх мэдээлийн тухайд “Ротаци явуулах үеэр сонгогдож чадаагүй гишүүдийн зүгээс хийж байгаа ажиллагаа” гэлээ.
Гэхдээ Шударга ёсны төлөө анхдагчдын холбооны хурлын тэргүүлэгчдийн зүгээс “МАХН зорилгоосоо ухарсан. Хэдхэн хүний хүрээнд асуудлыг шийддэг болж байна. Энэ нь эргээд намын нэр хүндэд нөлөөлж иргэд, сонгогчийн намд итгэх итгэл алдарч рейтинг унаж байна. Тиймээс МАХН-ын удирдлагуудыг огцруулах цаг болсон” гэж мэдэгдээд байгаа юм.
Г.ДАРЬ