
Бага хурлын дээд хэмжээний хуралдаан дээр Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга үг хэлсэн. Тэрбээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай байгааг тэмдэглэж, 2015 оноос батлан мөрдөж эхлэхээр төлөвлөж байгаа шинэ баримт бичигт уур амьсгалын өөрчлөлтөд илүү ихээр өртөж байгаа, хөгжиж байгаа улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн дасан зохицох, технологи дамжуулах, санхүүгийн механизм бүрдүүлэх талаар тодорхой заалтууд оруулах шаардлагатай байгааг тэмдэглэжээ.
Мөн тэрбээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнууд хамтран ажиллах нэг чухал арга зам нь хамтарсан кредит олгох механизм байж болохыг Япон-Монгол Улсын хооронд энэ оны эхээр байгуулсан түншлэл харуулж байгааг хэлсэн байна.