ажлын хэсгийн Д.Зоригт,
Д.Дамба-Очир, Б.Тэрбишдагва нарын гишүүд энэ салбарын эрдэмтдийг
хүлээн авч уулзав.
Уулзалтад П.Очирбат, Гомбосүрэн, Борчулуун, Дондов, Бадамсүрэн нарын арав гаруй эрдэмтэн оролцон гэрээний болон тогтоолын төслүүдтэй танилцан саналаа өгөхөөр боллоо.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Тавантолгойн орд газрыг хэрхэн ашиглах талаар танилцуулж Үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хангах, хамгийн үр ашигтайгаар ашиглах гэсэн зарчмыг гол болгон баримтлахаа танилцууллаа. Мөн лицензийг 100 хувь төрийн мэдэлд байлгана . Иргэд аж ахуй нэгжүүдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлнэ мэдээлэв.
Түүнчлэн Тавантолгойн орд газрыг ашиглах шалгаруулалтад гадны компани орох бол заавал дотоодын компанитай хамтрана гэх заалтыг төсөлд оруулж иржээ.
Оюутолгойн ордын урьдчилгаа санд 250 сая ам.долларыг оруулсан бол Тавантолгойн урьдчилгаа санд үүнээс хавьгүй илүүг оруулах төлөвлөгөөтэй байгаа юм.
Уулзалтын хүрээнд яригдсан гол асуудал бол Тавантолгойн орд газрыг ашиглах хуваалтын оновчтой эсэх, ашиглах дарааллыг тогтоох дээр санал авах тухай байлаа. Тавантолгойн ордыг хоёр үндсэн хэсэгт хуваасан бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг 50 хувьд нь хийж гадаад, дотоодын компаниудаар олборлолт явуулах бөгөөд үлдсэн хэсгийн ордод хайгуул хийсний эцэст хөрөнгө босгох аргаар ашиглахаар төлөвлөжээ. Төр үүнийг хэрэгжүүлэхдээ эхний ээлжинд бага хүүтэй зээл аваад үйл ажиллагаагаа явуулах бөгөөд олборлолт эхэлж, боловсруулалт явагдсаны дараагаар хөрөнгийн зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгаа аж.