Япон газрын зурагнаас арчигдах уу

Хуучирсан мэдээ: 2013.11.23-нд нийтлэгдсэн

Япон газрын зурагнаас арчигдах уу

Хэрэв Японд Рихтерийн шаталбараар долоогоос дээш үзүүлэлтэй газар хөдлөлт болбол Япон газрын зургаас арилах ба Америкийн баруун эргийнхнийг нүүлгэх хэрэг гарна гэж канад-японы экологийн шинжээчийн хэлснээс иш татан Huffington Post Canada сонинд өгүүлжээ.

Канадын Алберта мужийн их сургуулийн Экологийн коллоквиум дээр Дэвид Сузуки илтгэхдээ, ослын Фүкүшима станцын байдал маш ноцтой байгаа учраас тэр Японд сүйрэлийн шинэ аюул гаргаж байна гэв.

«Атомын цахилгаан станцын дөрөвдүгээр тогоо өмнөх газар хөдлөлтөөр ноцтой эвдэрсэн учир дахин тэр хавьд долоогоос дээш магнитудтай газар хөдлөхөд  түлшний савханцарууд нь орчины агаартай хутгалдан аюул авчирна. Үүний дараа Японд төгсгөл ирэхээс гадна Хойд Америкийн баруун эргийн хүн амыг нүүлгэх хэрэг гарна» гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж