Пхеньян хөлөг онгоцны эсрэг пуужин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.23-нд нийтлэгдсэн

Пхеньян хөлөг онгоцны эсрэг пуужин бүтээжээ

Өмнөд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлснээр, Пхеньян “Газар-Хөлөг онгоц” ангиллын KN-01 пуужинг 2003 оноос хойш туршжээ. Тэд өнөөдөр бүх туршилтаа дуусгаж, пуужинг Хванхэ-Намдо мужийн цэргийн баазуудад байрлуулсан байна.

Хойд Солонгос тэнгисийн цэргийн хөлөг онгоцны эсрэг 180-300 км-ийн тусгалтай пуужинг Хятадын мөн ийм ангиллын Silkworm пуужингаас хуулбарлан бүтээсэн тухай "Чосон ильбо" сонинд өгүүлсэн байна.

Өмнө нь Хойд Солонгосын зэвсэглэлд байгаа ийм зориулалтын пуужингуудын тусгалыг 160 км гэж тооцож байсан юм. Бараг гурван жилийн өмнө буюу 2010 оны арваннэгдүгээр сарын 23-нд Хойд Солонгосы өмнөдийн Енпхендо арлыг их буугаар буудсан ба энэ өдөрт зориулж тэд баасан гаригт хээрийн сургуулилт хийжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж