Латвид амь үрэгдэгсдийн тоо 51 хүрчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.23-нд нийтлэгдсэн

Латвид амь үрэгдэгсдийн тоо 51 хүрчээ

“Латвийн нийслэл Рига хотын төв дэх “Maxima” худалдааны төвийн нурсан барилгын нуранги дороос аврагчид 51 хүний цогсыг гаргаж аваад байна” гэж Delfi портал баасан гаригийн орой мэдээлжээ. Нуранги дор өөр таван хүн байж магадгүй гэнэ. Аврах ажиллагаа үргэлжилж байна.

“Maxima”  худалдааны төвийн дээвэр арваннэгдүгээр сарын 21-ний орой цөмөрч, нурсан юм. Хэсэг хугацааны дараа аврагчид ирж, ослын газарт ажиллах хугацаанд уг байрны нэг хана нуржээ.

“Maxima” худалдааны төвийн нурангид олон хүн үрэгдэж, бэртсэний дараа Латвид гурав хоногийн үндэсний гашуудал зарлаад байгаа юм. Мөн тэдний хөрш Литва, Эстони улсууд Латватай эв нэгдлийн харилцаатай гэдгээ илэрхийлж, 24-ний өдрийг гашуудлын өдөр болгон зарласан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР



Фото: Ilmars Znotins / AFP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж