Магнус Карлсен шатрын дэлхийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2013.11.23-нд нийтлэгдсэн

Магнус Карлсен шатрын дэлхийн аварга болов

Магнус Карлсен
Фото: Reuters

Норвегийн шатарчин Магнус Карлсен шатрын дэлхийн 16 дахь аварга боллоо. Тэрээр аваргын төлөө өмнөх дэлхийн аварга Энэтхэгийн шатарчин Вишванатан Анандтай тоглосон юм. Тэдний арав дахь тавил тэнцэж, Карлсон 6,5:3,5 харьцаагаар тэмцээний ялагч болсон байна. Тэдний арав дахь тоглолтыг YouTube сүлжээгээр шууд дамжуулсан байна.

Карлсоны цагаанаар тоглосон арав дахь тавилд харын 65 дахь нүүдлийн дараагаар хөлөг дээр хоёр ноён, хар морь үлдэж, тэнцжээ. Өмнө нь Карлсон тав, зургаа болон ес дэх тавилуудад хожсон юм.

Ананд 2007 онд Оросын шатарчин Владимир Крамникийг ялж, дэлхийн аварга болж байсан юм. Тэрээр 2010 онд Болгарын Веселин Топалов, 2012 онд Израилийн Борис Гельфанд нартай тоглож, цолоо хоёр удаа хамгаалсан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж