Иран хэлэлцээнд дэвшил гарсангүй гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2013.11.23-нд нийтлэгдсэн

Иран хэлэлцээнд дэвшил гарсангүй гэж үзэв

Иран “Олон улсын зургаан зуучлагчтай Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Женевийн хэлэлцээнд дэвшил гарсангүй” хэмээн мэдэгджээ. Хэлэлцээ баасан гаригт үргэлжлэн явагдав.

Ираны Гадаад хэргийн орлогч сайд Аббас Аракчи олон улсын зуучлагчидтай хийсэн хэлэлцээнийхээ талаар “Ямар ч дэвшилгүй боллоо” гэж  хэлснийг Ираны хэвлэл мэдээл онцолж байна. Үүний өмнө зуучлагч нарыг зохицуулагч бөгөөд Европын холбооны Гадаад хэргийн дээд комиссар Кэтрин Эштон “Энэ долоо хоногт тохиролцоо болох ёстой. Дэвшил гартал хэлэлцээ явуулагчид Женевт үлдэнэ” хэмээн мэдэгдсэн байлаа. “Иранд хязгаарлагдмал нөхцөлөөр уран баяжуулахыг зөвшөөрсөн тохиролцоо хийгдэнэ” гэж Иран найдаж байсан юм. Үүний дараа хориг арга хэмжээ сулрах ёстой гэж тэд үзжээ.

Харин ийм хандлагын эсрэг Израиль эрс зогсож байгаа ба тэд “Ираныг цөмийн түлш үйлдвэрлэхээс бүрэн татгалзаж, зохих тоног төхөөрөмжийг задлан хураах ёстой. Үүнийг хэлэлцээр явуулагч нар гүйцэтгэх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж