Английн Премьер лигийн “Мэргэн буучид”-ын түүхэн дэх домогт тоглогч Тьерри Анри Будант Албьонд эргэн иржээ. Хойд Америкийн MLS-ийн “Нью-Йорк Рэд Буллс” багт харьяалагдаж буй тэрбээр MLS-ийн өвлийн завсарлага эхэлсэн тул ийнхүү хуучин багтайгээ нэгдсэн байна. Хэдийгээр экс багийнхантайгаа хамт талбайд гарч тоглохгүй ч Анри “Арсенал”-ын бүрэлдэхүүнд багтаж, бэлтгэл сургуулилтад идэвхтэй оролцох болсон гэнэ. Тэд Премьер лигийн хүрээнд өнөөдөр орой “Саутэмптон”-той тоглохоор бэлтгэж буй.
Анригийн хувьд “Арсенал”-д найман жил тоглохдоо нийт 226 гоол оруулсан билээ.
С.ЦЭЛМЭГ