Европын банкуудын зохицуулалтын албыг Даниэль Нуи толгойлно

Хуучирсан мэдээ: 2013.11.23-нд нийтлэгдсэн

Европын банкуудын зохицуулалтын албыг Даниэль Нуи толгойлно

Франц эмэгтэй Даниэль Нуи Европын банкуудын ажилд хяналт тавих албаны тэргүүнээр тавигдах болжээ. Түүнийг Европын төв банкны зөвлөл дэмжсэн бөгөөд одоо Европарламент батлах ёстой аж.

Францын иргэн Француженка Даниэль Нуиг банкуудын ажиллагааг зохицуулах албаны даргаар томилох гэж байгаа тухай AFP  мэдээлжээ. 63 настай Даниэль Нуи өнөөг хүртэл Францын санхүүгийн зохицуулалтын ACP (Autorite de controle prudentie) албыг удирдаж иржээ. Одоо энэхүү томилгоог Европарламент батлах л үлдээд байна. 

ЕТБ-ны дэргэд байгуулагдаж байгаа Санхүүгийн зохицуулалтын алба нь Европын тэргүүлэх банкуудын ажиллагааг хянах үүрэгтэй бөгөөд ирэх оны сүүлчээр ажилдаа орох ажээ. Тус алба нь Европын банкуудын ирээдүйн холбоог бий болгох үндсэн үүрэгтэй бөгөөд байгуулагдсныхаа дараа евро бүсийн 130 томоохон банкуудын хяналтыг хийх гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж