Хүний амьдралын хэмнэл, буруу нөлөөллийн улмаас даяарчлалын дулаарал хэдэн мянган жилийн өмнөөс бий болсон гэх таамгийг эрдэмтэд “Science” сэтгүүлийн нийтлэлд онцолжээ. Орегон мужийн Корваллис (АНУ) хотын их сургуулийн Логан Митчелл (Logan Mitchell) болон түүний нөхөд Гренланд ба Баруун Антарктидаас авсан мөсний дээжийн агаарын найрлагыг судалж үзжээ. Метаны нягтрал өмнө болон хойд хэсгүүдэд өөр өөр байдгийг судалж, тэд энэхүү эх сурвалжийг тогтоожээ.
Судалгаагаар тогтоосны дагуу агаар мандал дахь метаны төвшин 2800-600 жилийн өмнө дэлхийн хойд хагаст өмнөхийнхөөс 17 хувиар нэмэгдсэн байлаа. Ер нь бол агаарын урсгал голдуу дэлхийн хагасдаа л эргэлдэж байдаг аж. Хойд хагаст метан нэмэгдснийг эрдэмтэд хүний үйл ажиллагаатай холбон тайлбарласан байв.