Бусдын ч өөрийнхөө ч цагийг үрэх хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Бусдын ч өөрийнхөө ч цагийг үрэх хэрэггүй

Уншигчийн асуулт:
Би найз бүсгүйтэйгээ үерхээд хоёр жил хагас болж байна. Би өөрөө давгүй царайлаг ч өөртөө итгэлгүй. Энэ л миний сул тал. Сарын өмнө найз бүсгүй маань шинэ ажилтай болсноос хойш би түүнийг алдаж  байгаа юм шиг санагдах болсон. Харин одоо тэр гадаадад магистрт сурахаар явах гэж байгаа. Нэгэнт тэр урт хугацаагаар явах болсноос хойш бидний харьцаа бүтэхгүй гэдгийг бид ярилцсан. Тэр төгсөөд л шууд эргэж ирнэ, тэнд үлдэх ямар ч бодол байхгүй гэж хэлсэн. Тэр санхүүгийн хувьд бие даахийг хүсдэг болохоор  боловсрол түүний хувьд маш чухал зүйлийн нэг.

Тэр хэзээ ч надаас хамт гадагшаа гарахыг асуудаггүй, гарсан ч миний санаа байдаг. Хоёр жил үерхсэн хосуудын хувьд энэ хэвийн зүйл мөн үү? Түүний гадаадад боловсролоо дээшлүүлэх санааг нь эргүүлж гэрлэх санал тавих нь зөв үү? Тэр надтай дахин уулзах боловуу? Би түүнийг цаашид барьж дийлэхгүй гэдгээ мэдсэн. Би түүний сонирхлыг яаж татах вэ? Хөдлөх цаг болсон гэж үү? Би боломж гарахыг хүлээсээр залхаж байна. Тэр надад хайртай гэж хэлэхээ больсон. Учир нь би эхэлж хэлэхгүй бол тэр хэзээ ч түрүүлж ам нээдэггүй. Надад бэрхшээл олон байгаа ч би яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байна. Хосууд бэрхшээлийнхээ талаар ярихгүй байх нь дээр үү? Би хөлөг оногц рүү үсэрч гарах гэлгүй байгаа газраа л эргэлдээд байх нь зөв үү? Эсвэл би огт байхгүй зүйл рүү тэмүүлээд байна уу?

Хамгийн сүүлчийн асуух зүйл бол жил хагасын өмнө би түүнийг хуурсан ч түүнийг эргүүлээд өөрийн болгож чадсан. Тэр надад ахиж түүнийг хуурахгүй л бол уйлахгүй гэсэн. Учир нь тэр өөрийгөө том охин гэж боддог. Би түүнийг хуурч дахин өөрийн болгох хэрэгтэй юу?

Надад зөвлөөч, “ Түүнийг хая” гэж хэлсэн ч би галзуурах байх.

Доктор love-ын хариулт:
Доктор Фройд хэлэхдээ” Эмэгтэйчүүдийн тухай илүү ихийг мэдэх тусам өөртөө итгэх итгэлтэй болно” гэсэн юм.

Жаахан оройтоход л бүх юм өнгөрнө. Чамд магадгүй  найз бүсгүйгээ алдах гэж байгаа юм шиг санагдаж байгаа байх. Үнэн хэрэгтээ чи түүнийг аль дээр алдсан байна. Энэ бол ихэнх эрчүүдэд байдаг нийтлэг алдаа. Тэд дотно харьцаанд нь ямар нэгэн зүйл болохгүй байгааг анзаарч алдаагаа засах гэж оролдох  үед аль хэдийн оройтсон байх нь бий. Тэр мэдээж гадаад явж магистрт сурах ёстой.
Түүний явах болсон шалтгаан яамд юу  ойлгуулж байна вэ?  Гэвч та хоёрын харьцаанд  хараахан дуусаагүй байгаа зүйл нь  түүний  урт хугацаагаар сурах, харин дууссан зүйл бол тэр энэ орноос явна. Бодит зүйл гэвэл тэр гадаадад зэрэг хамгаалаад эргэн ирж  чамтай хамт амьдарна. Ингэж бодоод үз л дээ.
Тэр чамайг болзоонд урьдаггүй нь хэвийн үзэгдэл биш. Энэ бол тэр аль дээр чамайг хайрлахаа больсон гэсэн үг. Түүнд гэрлэх санал тавина гэж үү ? Өөрийг чинь сонирхохгүй байгаа эмэгтэйд гэрлэх санал тавьбал тэр сонсох ч үгүй.

Цагаа үрэх хэрэггүй

Хэрэв чи түүнийг өөртөө сайн биш гэдгийг анзаарсан бол түүнээс эрт салж одоогийнх шиг ийм байдалд орохгүй байх байсан. Үүнийг олон залуус ойлгодоггүй. Горьдлого тасарсан ийм үед та зөвхөн цагаа үрэхээс биш өөр юу ч хожихгүй. Аль болох эрт өөрт тохирох хүнийг хайх  хэрэгтэй. Чи түүний хоёр жилийн дараа эргүүлэн авна гэж бодож байвал тийм биш. Тэр ч бас чамайг энэ бүх хугацаанд санах болно. Гэхдээ тэр тэгэхгүй. Учир нь чи түүний сонирхлыг одоо татаж чадахгүй.

Чамайг өөрчлөгдөхийг хүсч байгааг ойлгож байна. Учир нь чи түүнийг өөрийнхөө хүссэнээр  байлгахыг хүсдэг. Охид тоглоомонд дургүй. Ялангуяа сонирхолгүй тоглоомонд. Өөрөөр хэлбэл өөрийг чинь сонирхохгүй байгаа бүсгүйг өөрийн болгох боломжгүй. Хэрэв тэр чамд хайртай гэж хэлдэггүй нь чамайг тоохгүйг харуулж байна. Тэр гадаадад сурах гэж байгаа нь зөвхөн боловсролоо дээшлүүлэх гэсэн санаа төдий биш чамаас салах нэг боломж юм.
 
Буцах зам байхгүй

Чи түүнийг хуурсан нь та хоёрын харьцаа эхнээсээ бүтэхгүй байсныг харуулж байна. Түүнтэй бүтэн хоёр жил үерхсэн чинь цагаа дэмий үрсэн хэрэг. Энэ хугацаанд чи түүнд сэтгэл дундуур, тавгүй байсан бол яагаад түүнээс яваагүй юм бэ?
Түүнийг хуурахад тэр уйлаагүй бол тэр чамайг эхнээсээ сонирхоогүй гэсэн үг. Түүнийг одоо хуурсан ч түүнд нөлөөлж чадахгүй. Эцэст нь хоёр жил үерхсэн бүсгүй чинь гадаад руу ганцаараа явах гэж байгаа бол бүх юм дууссан гэсэн үг.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж