
Нэр хүнд бүхий нүдний шилний брэндүүдээс гадна таны сонирхлыг татах нэгэн шинэ нүдний шил худалдаанд гарсан байна. Bernhard Willhelm-ын бүтээсэн энэхүү шинэ загварын нүдний шил нь 24 каратын алтаар бүрсэн нимгэн давхрага бүхий линзтэй аж. Энэхүү шил нь шаргал, хар өнгөтэй хоёр янзын загвартай худалдаанд гараад байгаа ба 775 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа аж.
Н.Наран
Н.Наран