715.8 тэрбум төгрөгийн арилжаа явагдлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

715.8 тэрбум төгрөгийн арилжаа явагдлаа

Монголбанк нэг долоо хоногтой 715.8 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1385.2 тэрбум төгрөг болсон байна. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болж, банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг байна.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж