Хийн гар буу, их хэмжээний сум илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Хийн гар буу, их хэмжээний сум илрүүлжээ

ГЕГ-ын харъяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зөрчлийг саяхан илрүүлжээ. Тус гаалийн газрын “Материал импекс” дэх гаалийн хяналтын бүсэд  арваннэгдүгээр сарын 15-ны өдөр АНУ-аас илгээмжээр ирсэн,  Монгол Улсын иргэн М-н суудлын автомашин, мотоцикл, гэрийн ахуйн бараа гэж мэдүүлсэн бараанаас 7,62 мм –ийн хийн гар буу, винтов маркийн урт бууны 340 ширхэг сум байсныг илрүүлэн тогтоосон байна.

Энэхүү үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай байсан тул харьяалалын дагуу хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ. Энэ сарын байдлаар Гаалийн байгууллага гаалийн хяналт шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй 100 гаруй үйлдлийг илрүүлсэн байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж