
“Месси бүх цаг үеийн шилдэг тоглогчдын тоонд багтах уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Пеле “Тэр эхлээд Зиданыг гүйцэх хэрэгтэй. Би Зиданыг илүү гэж бодож байна” хэмээн хариулжээ. Мөн тэрбээр “Месси одоохондоо дэлхийн шилдэг нь гэдэгтэй маргахгүй. Гэхдээ түүний эргэн тойронд Шави, Иньеста гээд гайхалтай тоглогчдын дэм байна шүү дээ” гэсэн байна.
Түүнчлэн Пеле ирэх жилийн ДАШТ-д Бразиль болон Уругвайн багууд түрүү булаалдаасай гэж хүсч буйгаа илэрхийлжээ. Учир нь 1950 онд Бразильд болсон дэлхийн аваргаар бразильчууд алдарт “Маракана” цэнгэлдэхдээ Уругвайн багт 2:1-ээр хожигдож байсан билээ.
С.ЦЭЛМЭГ