Хураагдсан эд зүйлсийг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Хураагдсан эд зүйлсийг дэлгэнэ

Гаалийн байгууллага “Шударга, шуурхай, соёлтой үйлчилээ” уриан дор “Инээмсэглэл” нэртэй аян зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд ирэх долоо хоногийн даваа гаригт “Гаалийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болжээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгийг  “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хууль”-ийн дагуу Гаалийн ерөнхий газрын харьяа бүх гаалийн газар хороод, хилийн боомт, дэргэдэх байгууллагуудад тухайн өдөр нэгэн зэрэг зохион байгуулах ажээ. Түүнчлэн иргэд гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хяналт бүрдүүлэлтийн талаар мэдээлэл зөвлөгөө авч болох ажээ. Мөн үеэр гаалийн зөрчлийн улмаас хураагдсан эд зүйл дэлгэн нийтэд танилцуулах гэнэ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж