
Шинэ цомгийн хүрээнд дэлхийг тойрох “Out There!” аялан тоглолт хийж яваа тэрбээр энэ сарын 9-нд Японд очжээ. Ингээд тэнд гурван өдөр тоглосон байна. Түүний аялан тоглолтын хувьд 2002 оноос хойш хийж буй анхных гэдгээрээ бас онцлогтой.
Хамгийн сонирхолтой нь Пал МакКартни Осака хотноо тоглосны маргааш эхнэр Нэнсигийн хамт Японы мэргэжлийн сумогийн кюүшю башёг үзэж сонирхсон байна. Башёгийн тав дахь өдрийн барилдаанд тухлан саатсан тэрбээр мөн бооцоо тавьсан бөгөөд МакКартнигийн анхны бооцоог ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж авсан гэнэ.

Токиогоос В.Даваа мэдээлэв.