Италийн
нэрт зураач, барималч, инженер, эрдэмтэн, гүн ухаантан Леонардо да Винчи 1452
оны дөрөвдүгээр сарын 15-нд Флоренциос холгүй Винчи гэдэг хотод төржээ.
Эцэг
нь Пьеро гэх баян нотариатч байсан бол эх Катерина нь энгийн тариачин хүн
байсан гэдэг. Амьдралынхаа эхний жилүүдэд Леонардо ээжтэйгээ амьдарч байв. Учир
нь түүний эцэг алдартай баян бүсгүйтэй гэрлэсэн боловч энэ гэрлэлт нь үр хүүхэд
“олоогүй” тул Пьеро 3 настай хүүгээ авч салжээ. Эхээсээ салсан Леонардо хожмоо
алдартай зураач болохдоо бүхэл амьдралынхаа турш өөрийнхөө бүтээлд ээжийнхээ
дүр төрхийг бүтээхийг оролддог байсан юм.
Сонирхолтой
нь зуун дамнасан алдартан маань яг албан ёсны овоггүй байсан бөгөөд “да Винчи”
гэдэг нь зүгээр л Винчи хотынх гэсэн утгатай. Бүтэн нэр нь Leonardo di ser
Piero da Vinci “Леонардо Винчи хотын ноен Пьерогийн хүү” гэсэн үг билээ.
Леонардо
гэрээрээ уншиж бичиж, тоо бодож, латин хэл сурчээ. Тэрээр солгой гараараа
бичиж, зурдаг байсан гэдэг.
Нийгэм
нь ороо бусгаа байсан тухайн үед зураачийн мэргэжил төдий л мөнгө олж чаддаггүй
байжээ. Тиймээс Леонардогийн эцэг Пьеро хүүдээ өөрийн нотариатч мэргэжлийг
өвлүүлэхийг мөрөөддөг байв. Мэдээж тэрээр энэ мэргэжлээр баяжиж чадсан тул
тухайн үед ямар ч эцэг ийм мөрөөдөлтэй байх зүй ёсны эрхтэй байх байсан биз ээ.
Харамсалтай нь ганц хүү нь үнэлгээ муухан, бараг л үнэлэгддэггүй гэж хэлж
болохоор зураачийн мэргэжлийг сонгов. Ингээд Леонардо 1473 оноос анхны зураг
бүтээлээ туурвих их ажилд эргэлт буцалтгүй орсон байна.
Агуу
Леонардогийн онцлох он жилүүдээс дурьдвал:
1472-1476
онд “Христийн адис хүртэх ёслол”, “Ваартай Мадонна” –г зурсан.
1476-1478
онд Флоренцид өөрийн урлантай болж 1478 онд зурсан “Мадонна Бенуа” , “Мадонна
Литта” зураг нь хэзээ бүтээгдсэн он сар нь тодорхойгүй одоо Санкт-Петербургийн
“Эрмитаж”-д хадгалагдаж байгаа.
1483-1499
онд Милан хотод цэргийн инженер, уран барилгачин, барималчнаар ажилласан.
1503
оноос 15-16 жил зурсан алдарт “Мона-Лиза”-гаа дуусгажээ.
1503-1506
онд Флоренцид Саньорийн ордонд “Ангиаригийн тулалдаан” ханын зураг
1516
онд Леонардо Францын хаан “Франциско-I ”-ийн урилгаар хааны 1 дүгээр уран
зураач, архитектор, механикаар хааны ордонд ажиллажээ. Леонардо “Идеал хот”-ын
төсөл, хотын замын төсөл, хотын төв сүмийн төсөл зэргийг зурав.
Мэдээж
Леонардо Да Винчи дээр дурьдсанчлан дан ганц зураач байсангүй. Тэрээр олон
төрлийн авъяас, суу билигтэй гоц хүн байсан юм. Түүний зарим салбарт гаргасан
гоц зүйлсийг дурьдъя.
Үргэлжлэлийг эндээс: http://sancho.mn/