Энэхүү сургалт арваннэгдүгээр сарын 21-ий өдөр дуусч, Ц.Чинзоригт, М.Амаржаргал, Л.Эрдэнэбилэг нарын дасгалжуулагчид арвин их туршлага хуривтлуулснаас гадна багагүй ажлыг амжуулсан байна. Тэд энэ сургалтын үеэр Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-гийн “Милуоки Бакс”, “Хьюстон Рокетс” багуудын дасгалжуулагчидтай туршлага солилцон NCAA-гийн нэгдүгээр дивизионы Цинцинатти, Даутон Флайерс, Балл Стейт болон NCAA-гийн хоёрдугаар дивизионы Седервилл, Файлтмонт багийн бэлтгэл сургуулилттай танилцсан байна. Мөн тэд гурван ахлах сургуулийн багуудын бэлтгэлжилттэй танилцан тоглолтыг нь үзэж, дасгалжуулагчидтай нь санал бодлоо хуваалцсан байна. Тэдний энэ сургуулилтын үеэр хийсэн хамгийн том зүйл нь NBA-гийн шинэ улирлыг 9-0 гэсэн үзүүлэлтээр эхлүүлсэн “Индиана Пейсерс”-ийн бэлтгэлтэй танилцсан явдал юм. Мөн Монголын сагсан бөмбөгийн анхны мэргэжсэн клуб “SBL Хасын Хүлэгүүд” клуб нь цаашид “Athletes in Action” олон улсын байгууллагатай олон талт хамтын ажиллааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурж, NBA-гийн “Бүх оддын тоглолт” болон NCAA FINAl FOUR, ирэх зургадугаар сард Лас-Вегас хотод болох тэмцээнүүдэд хамтран ажиллахаар болсон байна. Түүнчлэн энэ үеэр дэлхийн хамгийн агуу сагсан бөмбөгч Майкл Жордан өөрийн нэрэмжит зуны сургалтандаа “SBL Хасын Хүлэгүүд” клубийн өсвөрийн тамирчдыг хоёр ээлжиндээ авч сургахаар болсон байна.
Сагсны дасгалжуулагчид сургалтад хамрагдлаа
АНУ-ын Охайо мужид байрлах “Athletes in Action” олон улсын байгууллагын бэлтгэлийн төвд манай улсын гурван дасгалжуулагч хамрагдан 14 хоногийн сургалтанд хамрагдлаа.