Испанийн Мадридын "Реал"-ын од Криштиано Роналдо энэ багтаа зодог тайлахыг хүсч буйгаа өгүүлжээ.
"Би ирээдүйнхээ талаар байсхийгээд л боддог. Гэхдээ бодлоо гэдэг маань ирээдүйдээ санаа зовиноод байгаа хэрэг биш. Би "Реал"-д зодог тайлахыг хүсдэг. Мадридад байх ая тухтай сайхан байна. Дэлхийн шилдэг багт тоглож, эндэхийн сайхан хотод амьдарч, хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгийг мэдрэх гоё. Үүнээс илүү юу хэрэг байх билээ. "Бернабеу"-д тоглох бүрийдээ би мөрөөдлөө биелүүлж буй юм. Эргэн тойрныхон маань надад их хайртай болохоор надад таатай байдаг. Тиймээс энд дахиад олон жил баймаар байна" гэж Роналдо өгүүлжээ.
Мөн түүнийг "Алтан бөмбөг"-ийн тухай юу бодож буй лавлахад "Энэ шагнал бол миний хүч хөдөлмөрөө зориулж буйн гол утга биш. "Алтан бөмбөг" гардуулах ёслолд оролцох эсэхээ ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ хэрвээ энэ шагналыг гардвал таныг би үдэшлэгтээ урина аа" гэж сэтгүүлчид хариулжээ.
Роналдо хэдэн сарын өмнө "Реал"-тай гэрээгээ 2018 он хүртэл сунгасан билээ.
Эх сурвалж: www.new.mn