Агаарын чанарын тооллого судалгааг хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Агаарын чанарын тооллого судалгааг хийжээ

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.11.22

– Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж 3 дахь жилдээ агаарын чанарын тооллого судалгааг хийж байна. Хамгийн их агаарын бохирдолттой 7 аймгийн нэгэнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум ордог. Өвлийн ачаалал ихтэй оргил цаг буюу 11-р сарын 20-ноос 1-р сарын 30-ны хооронд агаарын бохирдол хамгийн ихээр бохирддог байна.

– Сүхбаатар аймгийн айл өрх, аж ахуй нэгжийг ус дулаанаар хангаж байгаа Дулааны станц Нэг цэгийн үйлчилгээг хэрэглэгчиддээ үзүүлж эхэллээ. Жанжин тулга худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа Нэг цэгийн үйлчилгээ нь ажлын өдрүүдэд 9.00-18.00 цаг хүртэл ажиллах бол амралтын өдрүүдэд 11.00-15.00 цагийн хооронд хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилнэ.

– “Дөрвөлж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын хэрэглэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Цахилгаан, нүүрсний үнэ нэмэгдсэн учраас ус дулааны үнийг нэмэгдэж магадгүй гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа. Ус дулаан дээр алдагдалтай байгаа ч үнээ нэмэх бодлого барихгүй байгаа ажээ.

– Баруун-Урт сумын 2-р бүрэн дунд сургууль сурагчдын Гала тоглолтийг Жаахан шарга ХЖТ- т хийлээ. Урлагийн үзлэгээс шалгарсан шилдэг бүтээлүүдээс оролцогч хүүхдүүд дүрийн тоглолтыг чадварлаг бүтээж байлаа.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж