
Поп дива Мадонна охин Лурдесийн хамтаар АНУ-ын шилдэг их сургуулиудаар зочилж яваа сурагтай. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Мадонна Мичиганы их сургуулийг онилоод байгаа гэнэ. Тиймээс тэрээр өнгөрсөн лхагва гаригт Лурдесийг дагуулан Мичиганы их сургуультай танилцсан байна. Харин 17 настай Лурдес ээжийнхээ зөвлөснөөр Мичиганы их сургуульд элсэх эсэх нь тодорхойгүй юм. Өмнө нь Лурдес урлагийн коллежид элсэх хүсэлтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан аж.
Б.АНХТУЯА