Шэрон Стоун үзэсгэлэнтэй хэвээр

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Шэрон Стоун үзэсгэлэнтэй хэвээр

ШЭРОН СТОУН 55 НАСАНДАА, МАКИЯЖГҮЙ Ч ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХЭВЭЭР

Энэ зун 55 нас хүрээд байгаа Шэрон Стоун өнгөрч буй залуу настайгаа үхэн хатан зууралдах хүмүүст сайхан дуурайлыг үзүүлж байна. Тэрээр гоо сайхны мэс заслыг хүлээн авдаггүй бөгөөд ямар ч насандаа байгалийн жамаар явахын төлөө байгаа хүн. Үүнийг үл зөвшөөрөгчид түүнийг зөвлөгөөг сонсоход илүүдэхгүй.

HELLO! сэтгүүлийн Британи хувилбарт ярилцлага өгөхдөө жүжигчин эмэгтэй өөрийн насаа нуудаггүй, түүгээр ч барахгүй насаа дардаг эмэгтэйчүүдийн тоонд хэзээ ч орж байгаагүйгээ онцлон ярьсан байв.

«Хөгшрөлттэй тулалдаад хэрэггүй, тэр нь нас бие гүйцэхийн жам ёсны үргэлжлэл юм» гэдэгтээ Шэрон маш итгэлтэй байгаа аж. Хорвоог хэрхэн өөрийн насаар туулах, ингэж явахдаа хэрхэн сайхан харагдах тухай ярьжээ. Үүнд шинэ зүйл огт үгүй. Залуухан харагдах төрхөнд онцын ид шид байхгүй. Гэхдээ сайхан харагдаж байна гэх магтаалыг хүнээс үргэж сонсож байх нь маш тааламжтай байдаг тухай тэр онцлон хэллээ. Энд өөрөө байнга ажиллаж байх ёстой гэж тэр зөвлөв.

“Биеийн хүчний ачааллын жинхэнэ маньяк гэдэг нь би мөн. Биеийн тамирын танхмаар явах дуртай. Элдэв хэрэггүй санаа зовоосон зүйлээ би тэнд орхидог юм. Усан спортод дуртай. Тэр бол жинхэнэ адреналин гэдэг мөнөөс мөн. Саяхан завиар сэлүүрдэж сурлаа. Дээр нь нэмээд хэлэхэд би бүжиглэх маш дуртай. Одоо ямар ч буудалд буусан тавилгыг нь захад нь зөөж байгаад дураа ханатал дуртай хөгжимдөө бүжиглэдэг” гэж тэр дуулгав.

Өсч өндийж байгаа хүүхдүүд нь түүний сэтгэл санааны дэмжлэг гэдгийг Шэрон бас сонсголоо. Жүжигчин эмэгтэй зургаан настай Кевин, долоон настай Лайрд, арвангурван настай Роана гэсэн гурван хүүхдээ хүмүүжүүлж байгаа.

Шэрон хөгшрөлтөөс айдаггүй гэдгээ саяхан баталгаажуулж, «Лавлейс» гэсэн шинэ кинонд ахимаг насны эмэгтэйн дүрийг бүтээсэн гэдгийг хэлье. Жүжигчин аятайхан харагдахааргүй хиймэл үс, хуучин цагийн макияжийг дүрээ бүтээхэд ашигласан байв. Дэлхийн прокатаар гарч эхэлсэн уг кинонд Шэрон гайхалтай, итгэл үнэмшилтэйгээр тоглосныг бүгд л ярьж буй.

Эх сурвалж: "Four seasons" сэтгүүл


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж