АНУ-ын Аризона мужийн Phoenix-д автобус осолдон зургаан хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

АНУ-ын Аризона мужийн Phoenix-д автобус осолдон зургаан хүн нас барлаа

АНУ-ын Аризона мужийн Phoenix-ын ойролцоо зорчигч тээврийн автобус осолдон зургаан хүн нас барж, олон хүн хүнд гэмтэл бэртэл авчээ. Автобусанд нийт 21 зорчигч зорчиж байсан байна. Хоёр эрэгтэй, дөрвөн эмэгтэй нас барж, 15 хүн бэртсэн гэж Аризона мужийн олон нийтийн аюулгүй байдлын хэлтсийн ажилтан Барт Грэвес хэлжээ. Гэмтэл бэртэл авсан хүмүүсийн дотор хоёр бага насны хүүхэд байна. Биеийн байдал хүнд таван зорчигчийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн байна. Автобусанд явж байсан зорчигчдын хэлж байгаагаар автобус осолдон замаас гарсан, автобуснаас юу ч үлдээгүй, төмрийн хог болсон гэжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж