Ийм үед л эмч нарыг илүүтэй ойлгомоор байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ийм үед л эмч нарыг илүүтэй ойлгомоор байна

Хуучирсан мэдээ: 2009.11.04-нд нийтлэгдсэн

Ийм үед л эмч нарыг илүүтэй ойлгомоор байна

Томуугийн шинэ халдвар манай улсад илэрснээс хойш эмч нар өндөржүүлсэн
бэлэн байдалд ажиллаж байгаа. Дэлхий даяар H1N1 гэж нэрлэг­дэх болсон
шинэ халдвар арав­дугаар сарын 12-нд анх Мон­голд илэрснээс хойш сарын
дотор хурдацтай тархаж иргэд, эмч нарыг багагүй сандаргаж буй. Бид
эмнэлгүүдэд байдал ямар байгааг сурвалжлахаар Халдварт өвчин судлалын
үн­дэс­ний төвд очлоо. Эмнэлгийн захиргаагаар ороход  удирд­лагууд нь 
хуралдаж байлаа. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба гэсэн
тодот­голтой өрөөгөөр орвол тус эмнэлгийн эмч Ч.Уртнасантай таарав.
Тэрбээр биднийг Эм­чилгээ хариуцсан захиралтай уулз гэсэн боловч түүний
өрөө цоожтой 30 минут болов. Арга ядаж Сувилахуйн албаны дарга
Ч.Оюунчимэгтэй уулзлаа. Тэр­бээр “Эхэн үеэ бодвол одоо ачаалал
харьцангуй багассан. Сувилагч нар ердийн цагийн хуваариар ажиллаж
байгаа. Өвчтөнүүдэд зөвлөгөө өгч, эмчилгээг нь үргэлжлүүлж бай­гаа.
Өдөрт манай эмнэлгээр 200-300 хүн үйлчлүүлж, тэр бүхэнд нэг бүрчлэн
зөвлөгөө өгч байсан. Одоо эмчилгээ хийгдэж байгаа 400 гаруй хүн бий.
Зөв­хөн шинэ вирусийн халдвар ч биш. Элэгний гепатет, салхин цэцэг,
цусан суулгын өвчлөл буурахгүй байгаа. Өрөө тасал­гаагаа агааржуулах,
ариутгалын уусмалыг цэвэр саванд хийж, таглалгүй тавих, ариутгалын
бодисын найрлагатай усаар алчуураа норгож тавь гэх зэр­гийг л зөвлөж
байна даа” гэлээ. Эмнэлгийн амбулатори руу орвол жижүүр сувилагч нар
үзүүлэхээр очсон өвчтөнүүдэд дугаар тарааж байлаа. Сур­валжлага хийхээр
яваа учраа хэлэхэд, эмч нар завгүй байна гэдгээ учирлав. “Зөвлөгөө
авъя”  гэхэд “Тэгвэл хувцсаа өлгүү­лээд дугаар ав даа” гэж дүргүйц­сэн
аястай өгүүллээ. 120 тоот өрөөнд орлоо. Н.Саруул гэх эмэгтэй хэрэг
зоригийг лавлаад ханиаднаас сэргийлэх энгийн зөвлөгөө өгөв. Эмч нар хэр
ачаалалттай ажиллаж бай­на гэвэл, “Одоо арай гайгүй болсон. Хамгийн
хэцүү нь өөрс­дөө вирусээр халдварлах ма­гад­лалтай байх юм. Манай нэг
эмч халдвар авсан. Бас нэг эмч маань хууч өвчин нь хөдлөөд чөлөө авсан”
гэж ярьлаа. Тус эмнэлгийн долоон эмч вирусын үзлэг хийж байгаа гэнэ.
Бусад эмнэлэгүүдэд томуутай иргэ­дийг авах болсон нь Халдварт өвчин
судлалын үндэсний тө­вийн ачааллыг бууруулжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!