Лениний музейн асуудлаар Ерөнхий шүүгчид хандана

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Лениний музейн асуудлаар Ерөнхий шүүгчид хандана

Улсын дээд шүүхээс шийдвэр гаргаж, МАН-ын өмчлөлд байсан Лениний музейг төрийн өмч болохыг тогтоосон шийдвэрийг өчигдөр гаргасан билээ. Энэ асуудалтай холбоотойгоор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Эрхзүй, аюулгүй байдлын бодлогын газрын дарга Ш.Раднаасэд нар мэдээлэл хийлээ. МАН-ын зүгээс энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дээд шүүхийн дараагийн шат буюу Ерөнхий шүүгчид хандана гэлээ. Шат шатны шүүх дээр МАН-ын өмгөөлөгч болон хуульч нарыг үг хэлүүлэхгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн гэж тэд үзэж байгаа юм байна. Энэ нь хууль, шүүхийн байгууллага нэг талыг баримталж байна хэмээн тэд үзэж байгаагаа илэрхийллээ. МАН эрх баригч АН-ыг ярьж, тохиролцохгүйгээр хууль бусаар өмчид халдсан гэж үзэж байгаа бөгөөд Лениний музейн маргааныг шийдвэрлэх 11 удаагийн шүүх хуралд АН эрх барьж байгаагаараа нөлөөлөл үзүүлж байна гэсэн юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж