Японд шинэ арал гарч иржээ

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Японд шинэ арал гарч иржээ

Галт уулын дэлбэрэлтийн нөлөөгөөр Японы нийслэл Токио хотоос өмнөд зүгт шинэ жижиг арал гарч ирсэн тухай эргийн хамгаалалтын цэргүүд мэдэгджээ. Японы албаныхны мэдээлснээр шинээр гарч ирсэн жижиг арал нь 201 метрийн диаметртэй аж. Геологийн мэргэжилтнүүд Нишино Шима арлын эргийн ойролцоо гарч ирсэн жижиг арлыг удахгүй буцаад алга болно хэмээн үзэж байгаа гэнэ. Харин Японы Дотоод хэргийн сайд Ёсихидэ Суга сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа “Хэрэв энэ жижиг арал алга болохгүй тогтвол Засгийн газрын зүгээс үүнд нэр өгөхдөө баяртай байх болно” хэмээжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж